news
Танилцуулга

Байгууллагын танилцуулга

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор тосгоны эрүүл мэндийн төв нь анх 1960-1977 он хүртэл Налайх ЭХГ-ын харъяа амбулатори нэртэйгээр 7 орон тоотой ажиллаж, 1980 онд 10 ортой 12 орон тоотойгоор хүний их эмчийн салбар байгуулагдан ажилласан. 

Тус эмнэлэг нь нийт 15 ортой сум, тосгоны эмнэлгийн стандартаар анхан шатны тусламж үйлчилгээг амбулатори, стационараар үзүүлдэг. Өөрийн хорооны Бага тэнгэрийн ам, Төр хурхын ам, Намдаваа, Дунд даваа, Сүүл даваа, Төр хурахын ам, Бумбат, Хонхор нуур, Шажин хурхын ам чиглэлүүдэд  алсын дуудлагаар тусламж үйлчилгээ үзүүлдэг.

2017 онд Шүдний кабинет нээж мэргэжлийн эмч одоог хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж хүүхдийн төлбөргүй тусламж үзүүлж, насанд хүрэгчдэд төлбөртэй тусламж үзүүлж байна.

2015 онд лабораторийн кабинетыг шинээр нээж цусны дэлгэрэнгүй, шээсний шинжилгээнүүдийг авч ажиллаж байна.

2019 онд Сэргээн засах, Уламжлалт эмчилгээний кабинет шинээр нээж тохижуулсан.  Хийгдэж байгаа эмчилгээ нь: физик, уламжлалт, сэргээн засах эмчилгээнүүдийг батлагдсан стандарт удирдамжийн дагуу тус тус хийж байна.

Тус эмнэлэг нь 30 эмч, эмнэлгийн мэргэжилтэн,ажилчидтай. Үүнээс Дарга-1, их эмч-7, шүд, эрүү нүүрний их эмч-1, уламжлалтын их эмч-1, лаборторын их эмч-1, дүрс оношилгооны их эмч-1, эх барих бага эмч-1, дүн бүртгэгч бага эмч-1,  нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн-1, эм найруулагч-1, ахлах сувилагч-1, сувилагч-4, туслах сувилагч-1, вакцинатор-1, нягтлан бодогч-1, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөцийн ажилтан-1, нярав-1, жолооч-2, тогооч-1, үйлчлэгч-2 тус бүр ажиллаж байна.