news
Түүхэн замнал

Түүхэн замнал

Хонхор тосгоны эрүүл мэндийн төв нь анх Улаанбаатар хотын Хонхор тосгоны нутаг дэвсгэр дээр радио станц, холбооны сургалтын төв зэрэг үүсгэн байгуулагдсантай холбоотойгоор хүн амын төвлөршил бий болж Налайхын эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгийн анхан шатны үзлэг үйлчилгээ явуулах амбулатори 1960 онд 8 орон тоотойгоор Хонхор тосгоны Хүн эмнэлэг нэртэйгээр байгуулагдан ажиллаж байв. 
1962 оноос Төр хурахын үслэг ангийн сангийн аж ахуйг түшиглэн нүүж нийслэлийн эрүүл мэндийн газарт харъяалагдаж 12 ортой, үүнээс төрөхийн 3 ортой их эмчийн салбар болон үйл ажиллагаагаа нэмэгдүүлэн ажилласан.
1977 оноос Төр хурахын үслэг ангийн сангийн аж ахуйгаас нүүж хонхорт ирж төвлөрчээ.
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 09-р сарын 28-ны өдрийн 304 тоот “Өрх, сум тосгоны эрүүл мэндийн төв байгуулах тухай” тушаалаар “Хонхор тосгоны эрүүл мэндийн төв” гэсэн нэршлээр өөрчлөн зохион байгуулагдсан. 
Хонхор тосгоны эрүүл мэндийн төвийн байр нь 1977 онд 7-8 өрөөтэй ердийн галалгаатай шавар байшинд төрөхөөс бусад эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг явуулсаар 1981 онд эмнэлгийн зориулалтаар 1 дан дүнзэн барилга баригдаж ашиглалтанд оржээ. 2015 оноос эмнэлгийн зориулалтаар 2 давхар 3309 м2  барилгыг ашиглалтанд оруулсан. Нийт хэвтэн эмчлүүлэх 4 тасаг, эмчийн үзлэгийн 5 өрөө, хүлээн авах яаралтай тусламжийн 1 өрөө, лабораторын, дархлаажуулалтын, тусгаарлах, хоол үйлдвэрлэлийн, угаалга, хатаалга, тарианы, өдрийн эмчилгээний, эмийн сангийн, сэргээн засах эмчилгээний, нягтлан, шүдний эмчилгээний гэсэн өрөөнүүдтэй.