ЗОРИЛГО: СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 1. ИРГЭДИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЬ!Г ДЭЭШЛҮҮЛЖ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА.
Зорилт-1. Халдварт бус өвчин эмгэг тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийг тандах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, эмчлэх, хяналтын тогтолцоог сайжруулах
Зорилт-2. Хүнсний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчноос үүдэлтэй өвчин эмгэг, сэтгэц-зан үйлийг тандах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох
Зорилт-3. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн нөөцийн бэлэн байдал, хариу арга хэмжээ шуурхай авах тогтолцоог бүрдүүлж чадавхжуулах
Зорилт-4. Зорилтот бүлгийн нөхөн үржихүйн эмэгтэйчүүдэд чиглэсэн гэр бүл төлөвлөлтийн боловсрол олгох, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
Зорилт-5. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 2. ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, НЭР ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА.
Зорилт-1. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хотын хүн амын нягтрал, эрэлт, хэрэгцээтэй уялдуулан шинэчлэн зохион байгуулах
Зорилт-2. Эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах
Зорилт-3. Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагыг тогтолцоог бэхжүүлэх
Зорилт-4. Эм зүйн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО З. ХОНХОР ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭН, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАНА.
Зорилт-1. Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, сургах, чадавхжуулах, урамшуулах арга хэмжээг хэрэгжүүлэх
Зорилт-2. Эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах, эрүүл мэндийн ажилтныг ажлын байрнаас эрсдэлээс хамгаалах
Зорилт-3. Эмнэлгийн мэргэжилтний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 4. ХОНХОР ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ, ҮР ДҮНТЭЙ БОЛГОНО.
Зорилт-1. Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тогтвортой байдлыг хангах
Зорилт-2. Хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлтийг хийж, нөөцийг оновчтой, үр дүнтэй хуваарилах замаар барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл, автомашины хангамжийг стандартын шаардлагад нийцүүлэн үе шаттай хүргэх
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 5. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫГ ХӨГЖҮҮЛЖ, ШИНЖЛЭХ УХААНЫ НОТОЛГООНД СУУРИЛСАН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХАД ҮР ДҮНТЭЙ АШИГЛАНА.
Зорилт-1. Орчин үеийн технологийн шийдэлд тулгуурлан эрүүл мэндийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, иргэн төвтэй цахим үйлчилгээг чанаржуулан хөгжүүлэх
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 6. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ТУЛГУУРЛАСАН ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
Зорилт-1. Зорилго, алсын хараа стратегийг сайжруулах
Зорилт-2. Байгууллагын соёл ба манлайллыг хөгжүүлэх
Зорилт-3. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” хүрээнд албан хаагчдын чадавхжуулах
Зорилт-4. 2024-2030 он хэрэгжүүлж, Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
Зорилт-5. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ёс зүйн төлөвлөгөө боловсруулж сургалт зохион байгуулан хэрэгжилтийг хангаж ажиллана.
Эх сурвалж:
Хүний нөөцийн ажилтан Э.Цэрэннадмид
Утас : 88252384
Цахим шуудан : khonkhortosgon@gmail.com